Монголын мянга мянган оюун билэгт залуус бүхэнд зориулав. Та бүхний гэгээн мэлмий тунгалаг байх болтугай.

Thursday, November 25, 2010

“Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Н.Ариунболд:

Онгоцны цонхоор доош хараад тээр дор яваа хүн бүхэн нэг нэг зорилготой яваа даа гэж бодохоор их гоё санагддаг
Хүн болгон амьдралынхаа туршид аялал хийж байдаг. Гэрээс сургууль, ажил, үзвэр үзэх, ямар нэг зүйл амжуулах гээд явж байгаа зам бүхэн аялалаар дүүрэн байдаг. Тэрхүү аялал нь бас адал явдалтай, хөгжөөн хөөрөөр дүүрэн, аз жаргал, инээд баяслаар дүүрэн байдаг шүү дээ. Хүн аялал хийхдээ хэзээч уйддаггүй, учир нь тэд шинийг эрэлхийлж, шинэ зүйлийг харж, санаа авч сэдэж, оюундаа нэгийг тунгаан бодож явдаг билээ. За ингээд олон зүйлийг нуршилгүй манай хошин шогч жүжигчдийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон МУСТА Н.Ариунболд ахтай тоглолтынх нь өмнө цөөн хором АЯЛАЛ хэмээх зүйлсийн талаар ярилцан сууснаа буулган хүргэж байна.


Wednesday, November 24, 2010

Дэлхийн сонин содон тэмдэглэлт баяр ёслол 3

Бразилийн Карнавал

Бразилийн карнавал нь жил тутам 4 хоног зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том карнавал бөгөөд Улаан Өндөгний баяр болох он, сар, өдрөөс шалтгаалан жил бүр харилцан адилгүй өдөр эхэлдэг. Өөрсдийн соёлын нэгэн салшгүй илэрхийлэл болгохын тулд засгийн газартайгаа Бразилын ард түмэн ширүүн тэмцэлдсэний хүчинд зөвшөөрүүлж чадсан энэ карнавал үүсэл гарлын хувьд төдийгүй тэмдэглэх хэв маягаараа бусад карнавалаас эрс ялгаатай.








Ардын жүжигчин Ж.Лхамхүү: “Гарын таван хуруу” жүжигт тоглож байхад үзэгчдийн уйлж байгаа нь шуухитнаад л сонсогддог байлаа.

Ж.Лхамхүү гуайн аав, ээж  малчин хүмүүс, тэрээр хөдөөний хүүхэд. Урлагт анх хөл тавьсан тухайгаа “Тэр үед хөдөө урлаг гээд байх юм юу байхав. Хааяа нэг кино очдог хүүхдүүд бидэнд тэрнийг үзэх завшаан тэр бүр олдохгүй шүү дээ. Харин миний аав, ээж их сайхан хоолойтой ялангуяа уртын дуу их сайхан дуулна. Тэр нь надад нөлөөлсөн юм уу эсвэл миний багын мөрөөдөл, зөн совин байсан юм уу, униндаа дээл хавчуулж байгаад л концерт тоглодог хүүхэд байсан. Түүнээс биш урлаг гэж юугаа ч мэдэхгүй жүжигчин болно гэж бодож ч байгаагүй дээ” хэмээн бидний яриа эхэлсэн юм.
Тэрээр 1959 онд аравдугаар ангиа төгсөөд кино драмын ангид хүүхэд шалгаж байна гэхээр нь очоод шалгалт өгөөд тэнцчихсэн юмсанж. Тэр үед Ванган, Цагааны Цэгмид, Галарид багш гээд мундагууд шалгалт авч байсан байна. Ванган гуай л АЖ Ж.Лхамхүү гуайг “энэ хөдөөний хүүхдийг авъя” гэж хэлснээр кино драмын ангид орж улмаар хоёрдугаар курст байхдаа “Гологдсон хүүхэн”-д тоглож урлагт анх хөл тавьжээ. “Гологдон хүүхэн”-ий пробонд тэнцээд Оюун багшийг үсээ тайруул гэхэд нь үсэндээ харамсан уйлж  бөөн юм болж анх тоглож байсан түүнд Оюун багш “үс бол ургана харин чиний залуу нас үлдэнэ” гэж хэлж байсан нь одоо болтол түүний дотор хадаатай байдаг гэсэн.

Monday, November 22, 2010

Дэлхийн сонин содон тэмдэглэлт баяр ёслол 2

Усан Үзэмний Баяр
Өмнөд Америкийн Чили Аргентинээс Америкийн Аляска, Колорадо, Португал, Испанийн өргөн талаас Франц, Италийн уудам хөндий, Турк, Ираны халуун бүсээс Хятад, Австралийн их нутагт ургадаг усан үзэм хэмээх жимсийг дээдлэн хэрэглэдэг ард түмэн олон. Жинхэнэ виноны амтыг амталж, олон янзын арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулагддаг усан үзэмний баярыг тэмдэглэдэг 9 сарын сүүлчийн долоо хоногийг мянга мянган хүмүүс тэсэн ядан хүлээдэг.

Дэлхийн сонин содон тэмдэглэлт баяр ёслол 1

Бухтай тулалдах тэмцээн

Бухтай тулалдах тэмцээнгүйгээр Испани орныг төсөөлшгүй. Фиеста Насионал буюу Үндэсний спорт болсон бухтай тулалдах тэмцээнийг манай эриний 711 онд 8-р Алфонсо хааныг хаан ширээнд залахад хүндэтгэн зохион байгуулжээ.
Энэ тулаан анхлан морьд унаж бухтай тулалдах баячуудад зориулагдаж байсан ч ард олонд муу үлгэр дууриал үзүүлж байна хэмээн үзсэн 5-р Филипп хаан тулаанд ихэс дээдсийг оролцохыг хориглосон байна. Энэ хоригоос хойш морьд авах чадваргүй эгэл ардууд тэмцээнийг өөрсдийнхөөрөө үргэлжлүүлэхдээ хөл дээрээ, зэвсэггүйгээр бухтай тулалддаг
 болгон хөгжүүлжээ. Энэ бүх өөрчлөлт 1724 онд
болсон байна. Тулаан хэрхэн явагддаг бол ?

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж

Сэгс цагаан Богд
Ñàéõàí õîòûí
Õººðõºí õàðõ¿¿
Ñàéí áàéíà óó?
Òýíýãýð ãîâèéí
Òýìýý÷èí á¿ñã¿é
Ñàéí áàéíàà.
Íàìàð òà ìàíàé íóòàãò
Íàðòàé õàìò èðñýí þì óó?
Ñýãñ öàãààí Áîãä óóëàíä
 

Эхлэл

Сайн байцгаана уу?
Энэ блог гэдэг этгээдийг нээж өөрийн үзэл бодол, бичлэг, бүтээлээс нөхөдтэйгээ хуваалцах хүсэл маш их байсан хэдий ч цаг зав гуайг нэг их гаргалгүй өдийн хүрчихлээ. Миний блогт тавтай морилж үзэл бодлоо чилээлгүй чөлөөтэй хуваалцаж байхыг өчүүхэн сэтгэлийн угаас хүснэм...
Хүндэтгэсэн: tshine